Хэрхэн зөв угаалга хийх вэ? Ямар нөхцөлд ямар угаалтыг нунтаг хэрэглэх вэ?

2025 оны 02 сарын 23

Хэрхэн зөв угаалга хийх вэ? Ямар нөхцөлд ямар угаалтыг нунтаг хэрэглэх вэ?

Бүх вок 2 төрөлд хуваагддаг. 1 нь зөөлөн угаана, нөгөөх нь хүчтэй угаана.


• Activ, Universal - хүчтэй, цагаан ба өнгөт. Хир арилгах хүчтэй вок, гэхдээ мөн адил өнгөтэй хувцасных. Будагтай хувцас угаахгүй. Тэр нь хар хувцас, хар хөх жинс гэх мэт.

• Color - зөөлөн, өнгөтэй ба будагтай. Color нь өнгө алдалтыг зогсоох, болж өгвөл сэргээх, олон дахин угаасан ч өнгө алдуулахгүй, байгаа түвшнээс нь буулгахгүй, хувцсыг хамгаалж угаах үүрэгтэй. Гэхдээ зөөлөн угаах учир гүн хир арилгахгүй. Жишээ нь хүүхдийн оймсны улны хир, цагаан цамцны захны хир гэх мэтийг арилгаж чадахгүй.


Харин хар ба цагаан нь тусдаа байдаг. 2 лаа будаг орлуулагчтай ба бас л color шиг зөөлөн, гамтай угаана. тэгэхлээр цагаан нь гүн хиртэй л бол цагаанаар биш, хиртэй хувцасныхаар угаана гэсэн үг, харин харыг заавал хараар угаана. Учир нь хар нь будагтай, урсдаг өнгө учир хараар угаахгүй л бол бууралтаад, өнгөө алдаад эхэлнэ


Жишээ: харыг хараар угаавал жилийн дараа өнгөө алдана гэж үзвэл color-оор 10 сарын дараа, activ-аар угаавал 1-2 сарын дараа л өнгөө алдана


За тэгээд нунтаг вок оо барабанд хийсэн хувцасруугаа тараагаад хийчээрэй, энэ нь хамгийн амар ба зөв арга шүү.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл